Австралийн төв банк бодлогын хүүг 0.10% хэвээр үлдээлээ. 3 жилийн хугацаат бондын өгөөжийг 0.10% орчимд хэвээр хадгалахыг зорьж байна. Мөн бонд худалдан авалтыг 2024 он хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Австралийн эдийн засгийн сэргэлт тооцоолж байснаас илүү сайн байна. Хөрөнгө оруулалт өрхийн хэрэглээ тун таатай байна. Хөдөлмөрийн зах зээл тооцоолж байснаас илүү хурдан сэргэж байна. Инфляци болон цалин хөлсний хэмжээ боломжийн хэмжээнд байна. Мэдээний үеэр AUDUSD бага зэргийн савалгаа үзүүлсэн ч удалгүй тогтворжсон байна