Австралийн төв банкны ерөнхийлөгч LOWE:

Цалин хөлсний өсөлт удаан байгаа өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг 2024 оноос өмнө өсгөх боломжгүй гэдгийг дахин хэлье. Зах зээлд 2022-2023 онд ханшлах хөдөлгөөн үзүүлж биднийг бодлогын хүүгээ нэмэхээс өмнө австрали доллар чангарч болох юм. Үүнийг тайлбарлаж хэлэхэд хэцүү байна. Бусад улс орнууд бодлогын хүүгээ өсгөж болох ч энэ нь дотоодын нөхцөл байдал өөр байгаатай шууд хамааралтай. Вирусын дельта хувилбарын эсрэг хамгийн сайн санхүүгийн арга хэмжээ авч байгаа. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс бонд худалдан авалтыг 2-р сар хүртэл сунгасан билээ. 4-р улирлаас эхэлж эдийн засгийн өсөлт ажиглагдаж улмаар 2022 оны туршид үргэлжилж болох юм гэжээ.

Мэдээний үеэр AUDUSD бага зэрэг савалж 15 пипийн хөдөлгөөн үзүүлсэн байна.

Philip Lowe | Reserve Bank Governor keynote - YouTube