Австралийн төв банк:

Бид бодлогын хүүг хэвээр үлдээж байна. Гэхдээ 2-р сарын 10 өдрөөс эхлэн бонд худалдан авалтыг зогсоож байна. Өмнө нь долоо хоног тутамд 4 тэрбум австрали доллар байв. Инфляци өсөж байгаа ба зорилтот хэмжээнд барьж чадна гэж хэлэхэд хэтэрхий эрт байна. Инфляцийг 2-3% орчимд тогтворжих хүртэл бодлогын хүүг нэмэхгүй гэдгийг давтан хэлье. Нийлүүлэлтийн талаас үүдэн гарч байгаа инфляцитай хэрхэн тэмцэх нь тодорхойгүй байгаа. Цалин хөлсний өсөлт дунд зэрэг байна. Бид инфляцийг өсгөж байгаа бүх хүчин зүйлийг анхааралтай ажиглаж байна. Бидний хэрэгжүүлж байгаа арга хэмжээ таамаглаж байснаас илүү хурдтай байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2022 онд 4.25% орчмд байх бол 2023 онд 2% орчим байна гэж таамаглаж байна гэжээ.

Уг мэдэгдэл гарсны дараа AUDUSD бага зэрэг унасан байна.