TD

Австралийн төв банк 7-р сарын 6 өдөр болох уулзалт ихээхэн чухал нөлөөтэй билээ. Тус улсын вакцинжуулалт сааталтай байгаа нь тус төв банкыг сулруулах бодлого баримтлахад хүргэж магадгүй. Ингэвэл AUDUSD 0.7245 хүртэл унах боломжтой. Сулруулах бодлогын хүрээнд 2024 он хүртэлх бонд худалдан авалтын хэмжээ болон өөр бусад сулруулах арга хэмжээг шийдэж болох юм. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мэдэгдлийн дараа AUDUSD 0.7615 хүртэл өссөн ч удалгүй өсөлт нь зогссон билээ. Гэвч энэ өсөлтийг үргэлжлүүлбэл 0.7780 орчимд байгаа хүчтэй хамгаалах бүсийг шалгаж болох юм гэжээ.

Өдрийн зураг дээр 0.7570-0.7530 хооронд байгаа хүчтэй дэмжих бүсийг сэтлэх оролдлого хийсэн байдалтай байна. Мөн энэ бүсэд өдрийн 200МА ногоон дундажийг сэтэлсэн байдалтай байна.