Өнөөдөр 8:30 цагаас Австралийн инфляцийн мэдээ гарлаа. 1.0% гарна гэж таамаглаж байсан ч 1.3% гарсан байна. Мэдээний үеэр AUDUSD бага зэрэг өссөн ч удалгүй эргэж унажээ. Шатахуун, үл хөдлөх, нийлүүлэлт, үйлчилгээний салбарт ханшийн өсөлт явагдсан нь инфляцийн өсөлтийн голыг бүрдүүлж байна. Инфляци ийнхүү өссөн нь Австралийн төв банкыг бодлогын хүүгээ нэмэгдүүлэх тал дээр шахамдуулж буй хэрэг ювм. Гэвч тэд оны 2-р хагас хүртэл хүлээзнэж магадгүй байгаа билээ.Гэхлээ хамгийн ойрын уулзалтаар бонд худалдан авалтыг бууруулах арга хэмжээг авах магадлал өндөртэй юм.