COMMONWEALTH BANK of AUSTRALIA:

2022 оны туршид австрали доллар өсөлт үзүүлэх магадлал өндөртэй байна. AUDUSD-ийн ханш дээшилж 0.7800-0.8000 орчимд гарч ирэх боломжтой. Австралийн төв банк бодлогын хүүг хэвийн хэмжээнд буцааж оруулна гэсэн итгэлээс ийнхүү дүгнэж байна. 5-р сард тус улсын сонгууль явагдах нь тодорхой нэг эрсдэлт хүчин зүйл болно. Одоогоор сөрөг хүчин илүү давамгай байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж магадгүй. Харин төв-зүүний хүчний нам засгийн эрхийг авбал Засгийн газрын зарцуулгыг ихээхэн нэмэгдүүлэх бололцоотой юм гэжээ. Хэрэв Засгийн газрын зарцуулгыг нэмэгдүүлбэл Австралийн эдийн засагт томоохон дэмжлэг болж өгөх учиртай. Австралийн төв банк одоогоор инфляци болон ажилгүйдэлд анхаарлаа хандуулж байна гэжээ.