Австралийн төв банкны тэргүүн өнөөдөр хэлсэн үгэндээ төв банкны бодлогын талаар ямар нэг үг цухуйлгасангүй. Гэхдээ Evergrande компанийн асуудлаар тус банк багагүй цаг зарцуулж байгаа гэдгээ илэрхийллээ. Тэрээр Хятад улс Evergrande компанийг бүрэн дампууруулахгүй тодорхой хязгаар тавьж өгнө гэдэгт найдаж байна гэв.

Тус банкны дэд тэргүүн Bullock хэлсэн үгэндээ орон байрны зах зээлд үүсэж болзошгүй төвөгтэй байдал санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүй талаар мэдэгджээ.

Эдгээр үйл явдлын үеэр австрал доллар бага зэрэг чангарч AUDUSD 30 орчим пипийн өсөлт үзүүлсэн эргэж унасан байна.

panic