Австралийн төв банкны тэргүүн Lowe:

Австралийн эдийн засаг таамаглаж байснаас илүү хурдтай сэргэж байна. Хөдөлмөрийн зах зээл мөн сайжирч байна. Сэргэлтийг дельта хувилбар бага зэрэг саармагжуулж байгааг онцлох хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3-р улиралд бага зэрэг буурав. Гэхдээ дараа жил хүчтэй өсөлт гарна гэж найдаж байна. Энэ бүхнийг тооцож үзвэл 2024 оноос нааш бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Долоо хоногийн зураг дээрээс харахад 0.7400 орчимд байх хүчтэй цэгийг шалгасан байдалтай байна. Хэрэв өсөлт гарвал 0.7520 орчимд байх 50МА улаан дундажийг шалгаж болох юм. Уналт үүсвэл 0.7280 орчимд байх өмнөх ёроолыг шалгаж болно.