Австралийн төв банк:

Бид 2024 он хүртэл бодлогын хүүг нэмэгдүүлэхэд шаардлагатай суурь нөхцөл бүрдэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс мөнгөнийн бодлогоор үргэлжлүүлэн дэмжих болно. Дельта хувилбар гарч ирснээр эдийн засгийн сэргэлтийг хойшлуулсан ч бүрэн цуцлаагүй байгаа. Дараагийн шатны вакцинжуулалт өндөр хувьтай хийгдэж хөл хорио цуцлах үед эдийн засаг дахин хурдтайгаар өсөж эхлэх болно. Бонд худалдан авалтын асуудлыг эрүүл мэндийн салбарын болон эдийн засгийн салбарын нөхцөл байдалтай уялдуулан шийдэх болно. Эдийн засаг сэргэх хугацаа тодорхойгүй байгаа ч өмнөхөөс илүү удааширалтай болно гэдэг нь тодорхой болсон гэжээ.

AUDUSD мэдэгдлийн үеэр төдийлөн хүтэй хөдлөөгүй боловч энэ долоо хоногийн тулгуур (улаан) цэг 0.7300-аас доош хэвээр байна. 0.72300-0.7256 гэсэн дэмжих бүсийн хооронд бага зэргийн бэхжих байдалтай байна.