Австралийн төв банк бодлогын хүүг 0.10% хэвээр үлдээлээ. 3 жилийн хугацаат бондын хүүгийн зорилтот хэмжээг 0.10% байхаар төлөвлөж байна. Австралийн эдийн засгийн сэргэлт таамаглаж байснаас илүү хүчтэй байна. Энэ жилийн эцэс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.75% байх төлөвтэй. Инфляци болон цалингийн өсөлт аажмаар явагдаж байгаа. Инфляци 2%-3% хэмжээнд орж иртэл бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Энэ нь хугацааны хувьд 2024 оны эхэн үед тохиож болох юм гэжээ.