National Australia bank:

Хэдийгээр зарим нэг бүс нутагт хөл хорион шинээр нэмэгдсэн, зарим газар хөл хорио үргэлжилсээр байгаа боловч хөл хорио цуцлагдсанаар эдийн засаг огцом өсөлт үзүүлэхэд бэлэн байгаа. Австрали төдийгүй Шинэ Зеланд улсын хувьд эдийн засгийн өсөлтөөр цангасан байдалтай байна. Өнгөрсөн бүхий л цар тахлын хугацаанд засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ өнөөдөр үр нөлөөгөө харуулж хүчтэй өсөлтөд бэлэн болоод байгаа. Гагцхүү хөл хориог цуцлах ганцхан нөхцөлийг хүлээж байна. Хөл хорио нь Австрали улсын эдийн засгийн өсөлтийг 6 сараар сааруулж байна. Хэрэв хөл хорио өнөөдөр цуцлагдвал 2021 оны эцэс 2022 оны эхээр хүчтэй өсөлт бий болох боломжтой гэжээ.

Долоо хоногийн зураг дээр AUDUSD хүчтэй дэмжих бүсэд орж ирсэн байдалтай байгаа юм. Хэрэв энэ бүсээс ойвол өмнөх орой болох 0.8000 цэгийг шалгах боломжтой бол унасан тохиолдолд 0.7000 орчимд байх өмнөх ёроолыг шалгаж болно