Биткоин хүчтэй өсөлтийн дараа уналтын тренд үүсгэж байгаа билээ. Lower high, lower low үүсгэсэн байдалтай байгаа ба энэ уналтад Элон Маскын жиргээ мэтийн зүйл нэмэр болж байна. Уг жиргээний улмаас огцом уналт үзүүлсэн эргэж таталт хийлгүй байсаар уналтын хонгилын доод ирмэгийг 40000.00-42000.00 орчимд хүчтэй дэмжих бүсийн хамтаар шалгаж байна. Хэрэв энэ бүс хамгаалж чадахгүй бол 200МА ногоон дундажийг шалгаж магадгүй гэж тооцоолж байна. 200МА ногоон дундаж нь 30000.00-31500.00 орчимд байх өөр нэг хүчтэй дэмжих бүсэд байршиж байгаа юм.