Биткоин огцом өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд ханшийг 69000 орчимд тогтоосон билээ. Гэвч 3-4 цагийн дотор огцом уналт үзүүлж 62800 орчимд унаж ирсэн байна. Крипто зах зээлийн үнэлгээ нийтдээ 3 их наяд доллар хүрсэний дараа огцом уналт үзүүлсэн нь засварлах хөдөлгөөн байж болох талтай юм. Дээд ханш болох 69000 хүрэхийн өмнө АНУ-ын инфляцийн мэдээ өсөж гарсан нь цаашид ам.доллар сурлах нөхцөл болно гэж үзэж хөрөнгө оруулагчид биткоинийн худалдан авалтыг хийж эрэлт нэмэгдүүлсэж байж болох талтай. Энэ инфляци нь 1991 оноос хойш байгаагүй өндөр болоод байна. Инфляциас үүдэлтэй өсөлтийн дараа гэнэтийн уналт орж ирсэн нь ашгаа аваад гарсан тоглогчдоос гадна биткоинийн ханшийн засварлах хөдөлгөөн байж болохоор байна.