Биткоины ханш огцом унаж 42600 орчимд ирсэн нь Эль Сальвадор улс биткоиныг үндэсний мөнгөн тэмдэгтийн оронд хэрэглэж эхэлсэнтэй цаг хугацааны хувьд давхцаж байна. Хүчтэй уналтын дараа эргэн өсөж 46500 орчимд тогтворжиж байгаа нь хүчтэй дэмжих бүсээс доош орох сонирхолгүй байгааг харуулж байна.

Өдрийн зураг дээр 100МА цэнхэр дундажид ойртож ирсэн байна. Энд мөн 50МА улаан болон 200МА ногоон дундаж байгаа билээ.