Амралтын өдрүүдээр биткоины ханш 50500 орчимд байсан хүчтэй хамгаалах бүсийг сэтлэн гарч 52000 хүрсэн нь ойрд байгаагүй өндөр ханш болж байна. Эдгээр өсөлтийн ард баасан гарагт гарсан АНУ-ын эдийн засгийн харьцангуй сул мэдээ (ажилгүйдэл) болон арилжаачдын дунд бий болсон өөдрөг үзэл санаа байгаа юм. Хэрэв өсөлт хэвээр үргэлжилбэл 59500-60000 орчимд байх хүчтэй хамгаалах бүсэд хүрэх боломжтой. Уналт явбал 47000 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг шалгах боломжтой юм.