Амралтын өдрүүдээр Тесла компанийн Элон Маскын жиргээтэй холбоотойгоор биткоин даваа гарагт огцом унаж нээгдсэн билээ. Цаашид уналт үргэлжилбэл 38000 орчимд дэмжих бүс хамгаалах болох юм. Ням гарагт Тесла компани өөрийн эзэмшлийн биткоиноо зарж магадгүй гэсэн таамаг хөрөнгө оруулагчдыг түгшээсний улмаас биткоин 42000 хүртэл унасан билээ. Даваа гарагт Элон Маск бид биткоиноо зарахгүй гэж мэдэгдсэнээр өсөлт гарч 45000 хүрсэн байна