Биткоин сүүлийн 2 сарын турш 38000-45000 хооронд хэлбэлзэж байсан билээ. Гэвч сүүлийн долоо хоногт өсөлт үзүүлж 45000 орчмыг хүчтэй сэтлэн гарч 48000 хүрсэн байна. Энэ нь 2022 оны хамгийн дээд ханш болж байгаа ба 1-р сард ёроол хийснээс хойш higher low хийсээр байгаа билээ. Хэрэв өсөлт цааш үргэлжилбэл 50000-52000 орчимд байгаа бүсийг шалгах буюу уналт үүсвэл 45000 орчмыг шалгах магадлалтай болох юм. Биткоинийн өсөлтийн цаана ОХУ-ын иргэдийн хоригоос зайлсхийх оролдлого байгаа гэх таамаг ч байна. Крипто зах зээл бүхэлдээ 7.5% өсөлт үзүүлсэн бөгөөд 4-р сар тун ээлтэй байж болзошгүй юм