Bank of America битконийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Биткоин өдрийн лаагаар 50МА дундажийн доор 42000 орчимд байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцийн мэдээ өсөж гарсан сүүлийн 40 жилд байгаа өндөр үзүүлэлт болж байна. Инфляци өссөнөөр АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалыг эрс нэмэгдүүлж байгаа ба энэ бүхий л эрсдэл өндөр зах зээлд (крипто зах зээл ч багтана) сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Мөн гео-политикийн нөлөөг орхиж болохгүй.