Холбооны нөөцийн сан инфляцийн болон хөдөлмөрийн зах зээлийн зорилтоо биелүүлэх явцад ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа учир бонд худалдан авалтаа бууруулж эхэлсэн. Тус сангийн ерөнхийлөгч Jerome Powell бонд худалдан авалтыг бууруулах нөхцөл хангаглсан гэж боловч хамгийн сүүлийн асуудал бол хөдөлмөрийн зах зээл юм гэжээ.

Сүүлийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээгээр бол ердөө 235к ажлын байр бий болжээ. Энэ нь таамаглаж байснаас хамаагүй доогуур үзүүлэлт хэдий ч улирлын чанартайгаар бага гарсан байж болох талтай. Хэдийгээр бага дүнтэй гарсан боловч 2020 оны 12-р сард гарсан ажлын байрны алдагдлын 2/3 орчмыг буцаан бий болгох эхний алхам болж байна. Тиймээс Холбооны нөөцийн сангийн зарим гишүүд хөдөлмөрийн зах зээлийг хангалттай хэмжээнд хүрч ирлээ гэсэн нь нэг талаар зөв байж болох юм.

9 болон 10-р сард хөдөлмөрийн зах зээлийн мэдээ сайн гарах магадлал нь Холбооны нөөцийн санг 11-р сард чангаруулах алхам хийх талаар зоригтой дуугарахад хүргэсэн байж болох юм. 9-р сарын ажилгүйдлийн мэдээ нэлээд сайн гарах нь бидний тооцоогоор боломжгүй зүйл биш. Холбооны нөөцийн сан чангаруулах бодлого баримталж бонд худалдан авалтыг бууруулах зэрэг нь бодлогын хүүг өсгөнө гэсэн шууд сигнал бас биш юм гэжээ