Бидний ажиглаж байгаагаар японы иен тун чухал хамгаалах бүсэд ирээд байна. Иенийн кроссуудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь GBPJPY бөгөөд нилээд чухал хамгаалах бүсийг шалгасан байдалтай байна. 155.00-156.00 орчмыг анхааралдаа авах нь зүйтэй. Мөн AUDJPY нь 84.75 гэх хүчтэй хамгаалах бүсийг шалгаж байна.

CHFJPY хувьд 122.50 гэсэн хүчтэй бүсээс ухарч магадгүй байгаа бол CADJPY хувьд 91.00 орчмоос мөн ухарч болохоор байна. USDJPY нь 110.00-111.00 орчимд байх хүчтэй бүсийг сэтлэн гарвал 112.40 болон 114.20 гэсэн цэгүүд хүлээж байгаа. Харин эсрэгээрээ уналт явсан тохиолдолд 106.70 гэх дэмжих бүсийг шалгаж болох юм гэжээ.