Европын төв банк энэ намар гэхэд ковидын өмнөх хэмжээндээ хүрэх боломжтой. Ингэснээр бодлогын хүүгээ нэмэгдүүлэх суурь нөхцөл үүснэ. Улмаар 2022 оны 12-р сард бодлогын хүүг 0.25% нэмэгдүүлж магадгүй юм. Бид өмнө нь 2023 оны 12-р сараас наашгүй гэж тооцоолж байсан билээ. Учир нь нийлүүлэлт зэргээс шалтгаалж инфляци таамаглаж байснаас илүү өсөөд байна. Мөн цагийн цалин хөлс таамаглаж байснаас удаан өсөлттэй байна. Санхүүгийн орчин илүү хатуу байна. Гео-политикийн асуудал илүү хурцадмал байна. Эдгээр асуудлыг бүр хүндрэл учруулахгүй гэж тооцвол 2023 оны 9-р сард дахин бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжтэй юм гэжээ.