Долларын индекс 89.70 эхлэлтэй дэмжих бүсийг шалган дахин унасан байна. Үүний доор 2021 оны 1-р сарын ёроол болох 89.30 хүлээж байгаа юм. Цаашид уналт үргэлжлэх төлөвтэй байна. Хэрэв 89.30-89.70 орчимд байгаа хүчтэй дэмжих бүсийг сэтлэн гарвал 88.30 орчимд байх өмнөх ёроолыг шалгах боломжтой болно. АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляци төвөг удахгүй бол ам.долларыг чангаруулах бодлогоо 2022 оноос нааш хэрэгжүүлэх бодолгүй байгаа билээ. Тэд ажлын байрны өсөлт хэр найдвартай хүчтэй байхыг хүлээж байгаа билээ.