Холбооны нөөцийн сангийн тэргүүн Powell:

Инфляци буурж байгааг харж байна. Бидний ажил үр дүнтэй байна. Зорилтот хэмжээнд хүртэл бид үргэлжлүүлэх болно. Хэрэв инфляци хангаллтай хэмжээнд буурахгүй бол бид илүү арга хэмжээ авах болно гэжээ.

Morgan Stanley:

Энэ зун ам.долларын чангарал үргэлжилнэ гэж найдаж байна. Азид хүчээ алдахгүй байгаа ковид болон Европт дэгдээд байгаа улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 2022 оны 3-р улиралд долларын индекс 105 хүрэх магадлал өндөр байна.

Холбооны нөөцийн сан Evans:

Бодлогын хүүг яаралтай 2.25%-2.50% хүргэх хэрэгтэй байна. 2023 он гэхэд 3.00% -аас багагүй байх хэрэгтэй. 7-р сар эсвэл 9-р сар гэхэд дахин 0.25% нэмэгдүүлэх хэрэгтэй.