Өчигдөр 20:30 цагаас гарсан АНУ-ын инфляцийн мэдээ таамагласны дагуу 0.5% гарсан бол гол нэрийн барааны инфляци 0.3% гарч буурсан байна. Ингэснээр ам.доллар голлох валютын эсрэг бага зэрэг суларч алтны ханш өсөн 1750 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг шалгасан байна.

Долларын индексийн өдрийн зургийг харахад өчигдрийн хувьд инфляцийн мэдээнээс шалтгаалж бага зэрэг буурсан байдалтай харагдаж байна. Гэвч 93.00 орчимд байгаа маш чухал цэгийг шалгасан хэвээр байна. Хэрэв эндээс дээшээ сэтрэлт үүссэн тохиолдолд 94.60 орчимд байх өмнөх оройг шалгаж болох юм. Унасан тохиолдолд 91.40 орчимд хүчтэй дэмжих бүсийг шалгаж болно.