Ам.долларын чангарал үргэлжилж байна. Долларын индекс 89.50 орчимд дундажтай хүчтэй дэмжих бүсээс ойж 92.45 орчимд байх эхний хамгаалах бүсийг шалгасан байдалтай байна. Хэрэв өсөлт үргэлжилбэл 93.00-93.40 орчимд байх хамгаалах бүсийг сэтэлж чадвал 94.70 орчимд байх өмнөх оройг шалгах боломжтой болох юм. Өдрийн зураг дээр 200МА ногоон дундажийг сэтлэн гарсан нь цаашид өсөлт явж магадгүй гэсэн таамгийг дээшлүүлж байна. Хэрэв эндээс уналт гарвал 90.00 цэгийг дахин шалгах боломжтой юм.

Холбооны нөөцийн сан инфляциас илүүтэй айж байгаа нь ам.долларыг чангаруулах сонирхолтой болгож байгаа бололтой. Тэдний хувьд эдийн засгийн сэргэлт төгс бус, хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт тэгш бус байх нь хамгийн эрсдэлтэй зүйл юм. Эдийн засгийн сэргэлт хангалттай хүчээ аваагүй байхад ам.долларыг чангалах нь асуудал үүсгэж магадгүй гэсэн болгоомжлол тэдэнд байгаа юм