Европын төв банк ээлжит хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээсэн байна. Уг шийдвэрийн дараа Европын төв банкны тэргүүн Лагарде үг хэлсэн байна.

-Инфляци бидний бодож байснаас арай урт хугацаагаар байх бололтой. Өсөлтийн шалтгаан бол эрчим хүчний дутагдал юм. Эдийн засаг цар тахлаас шалтгаалж хямрах нь харьцангуй багасаж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт 1-р улиралд сулавтар хэвээр байна. Нийлүүлэлтийн асуудал намдаж байгаа ч бүрэн арилаагүй байна. Инфляци 5.5% болж өссөн ба ойрын хугацаанд буурах төлөвгүй байна. Цалин хөлсний өсөлт огт гарахгүй байна. Өрхийн зарцуулга нэмэгдэх шаардлагатай. Мөн эрчим хүч, байгалийн хий, газрын тосны үнэ цаашид өсөхгүй байх, бүс нутаг улс төрийн хувьд тогтвортой байх шаардлагатай байна гэжээ.

Уг мэдээний үеэр EURUSD 70 орчим пипийн өсөлт үзүүлж 1.1360 хүрсэн байна