Reuters:

Бид шинжээчдийн дунд санал асуулга явуулж Европын төв банкны цаашдын арга хэмжээний талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Шинжээчдийн бодлоор бол 2023 оны төгсгөл хүртэл бодлогын хүүг өсгөх байх магадлал маш өндөр юм байна. Нийт шинжээчдийн 90% нь нөхцөл байдлаас шалтгаалаад таамаглаж байснаас арай эрт арга хэмжээ авч болохыг үгүйсгэсэнгүй.

2024 он хүртэл одоогийн бодлогыг хэвээр баримталж ажиллана. Гэхдээ инфляци өсөж тодорхой нөхцөл байдал үүсвэл арга хэмжээг эрт авах нь гарцаагүй юм. Европын төв банкны бодлогын хүүгээ нэмэгдүүлэх алхам нь Канадын төв банк, Английн төв банк, Холбооны нөөцийн сангийн дараа хийгдэх магадлал өндөртэй гэжээ.

Reuters polling of analysts on what to expect from the European Central Bank