GOLDMAN SACHS:

Өчигдөр болсон хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч EURUSD өсөлт үзүүлж 1.1470 хүрсэн байна. Тэд APP худалдан авалтыг дуусах хүртэл бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ 3-р сард болох хурлаар бонд худалдан авалт 6-р сард дуусгана гэж мэдэгдэж магадгүй юм. Хэрэв 6-р сард бонд худалдан авалтыг дуусгавал 9-р сараас эхлэн бодлогын хүүг нэмэгдүүлэх техник нөхцөл бүрдэх юм. Тэд өчигдөр болсон хэвлэлийн бага хурлаар ихээхэн урам зоригтой байсан нь удалгүй бодлогын хүүг нэмэгдүүлэх байх гэсэн итгэлийг зах зээлд бий болгож еврогийн өсөлтөд дэмжлэг үзүүлсэн байна.