Швейцарийн төв банкны дэд ерөнхийлөгч Zurbruegg:

Швейцарь франк улам бүр чангарахаас сэргийлэх арга нь хасах хүүгийн бодлого юм. Дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж яг энэ цаг дор бид хасах хүүгийн бодлогыг илүү баримтлах ёстой байна. Хэрэв бодлогын хүүг нэмэгдүүлэх юм бол манай эдийн засгийн өсөлт удааширч ажилгүйдэл нэмэгдэх нь гарцаагүй байсан. Инфляци өсөж байгаа нь түр зуурын үзэгдэл бөгөөд дунд хугацаандаа доогуур хэмжээнд байна гэж таамаглаж байна гэжээ

Одоогоор deposit rate -0.75% байгаа ба хэрэв шаардлагатай бол ичиж зоволгүйгээр интервенц хийж франкын ханшийг буулгах болно гэдгээ илэрхийлсэн. Дараагийн уулзалт 9-р сарын 23 өдөр болох ба энэ уулзалтаар бодлогын огцом өөрчлөл гарах магадлал бага юм.

Даваа гарагт EURCHF бага зэргийн GAP үүсгэж өсөлттэй нээгдсэн ч эргээд унах хандлагатай байна. Өдрийн зураг дээрээс харахад 2021 оны 3-р сарын 04 оройгоос эхлэн татагдсан уналтын трендийн цэнхэр шугамыг 4 дэхь удаагаа шалгаад ухарсан байдалтай байна. 100МА цэнхэр болон 200МА ногоон дундажийг сэтлэн гарсан, лааны хувьд сонирхолтой хэлбэр үүсгэсэн байдалтай байна. Эндээс өсөлт гарсан тохиолдолд уналтын шугамыг шалгаж болох ба унасан тохиолдолд 1.0834 орчимд байгаа минор дэмжих бүсийг сэтэлж улмаар уналтын трендийн улаан шугамыг шалгаж болох юм.

The Swiss National Bank's Vice President Fritz Zurbruegg was speaking with Sonntagszeitung in an interview.