Швейцарийн төв банкны бодлого боловсруулагчдын нэг Andrea Maechler хэлсэн үгэндээ “франк дээр ирж байгаа дарамт хэтэрхий их байвал бид хасах хүүгийн бодлогыг нэмэгдүүлэх эсвэл валют арилжааны зах зээлд интервенц явуулах зэрэг арга хэмжээ авч болох юм. Инфляци 1%-аас доогуур байсаар байна. Энэ бол бидэнд франкын сулруулах ямар нэг арга хэмжээ авах орон зайг байгааг харуулж байгаа хэрэг. Мөнгөний бодлогын дэмжлэг туйлын хэрэгтэй байна. Цар тахлын улмаас Европын төв банк хамаагүй хөдөлгөөн гаргаж чадахгүй байгаа ба манай улсын төв банк мөн адил нөхцөл байдалд байгаа. Гэхдээ хэрэв шаардлагатай бол арга хэмжээ авахад бэлэн ” гэжээ.

EURCHF хувьд долоо хоногийн зураг дээр 1.0820-1.0880 хооронд байх хүчтэй дэмжих бүсийг 50МА улаан дундажийн хамтаар шалгаад байна. Хэрэв өсөлт гарвал 1.1155 орчимд байх хүчтэй хамгаалах бүсийг шалгах боломжтой юм.