АНУ-ын Холбооны нөөцийн сан ээлжит хурлаа хийж бодлогын хүүг 0.25% хэвээр үлдээлээ. АНУ-ын Сангийн яамны бонд худалдан авалтыг бууруулж taper 11-р сарын дундаас эхлэх төлөвтэй болж байна. Тэд инфляци өсөж өөр бусад хүчин зүйл нэмэгдэж байгаа учраас чангаруулах арга хэмжээ авч байна гэж тайлбарлажээ.

“2022 оноос нийлүүлэлт сайжирч эхлэх байх. Гэхдээ энэ удаа бодлогын хүүг нэмэх цаг нь биш байна. Ажлын байр дээд зэргээр нэмэгдэх хэрэгтэй байна. Цагийн цалин хөлс нэмэгдэх шинж тэмдэг алга. Гэхдээ энэ бидэнд том асуудал болохгүй. Инфляци бол нийлүүлэлт саатаж эрэлт огцом үүссэнтэй холбоотой түр зуурын үзэгдэл гэж харж байна. Тиймээс бид зохих алхамын дагуу аажмаар арга хэмжээнүүдийг авна. Гэнэтийн шийдвэр гаргаж зах зээлд бэлэг барих бодол алга. Барааны эрэлт буурч үйлчилгээний эрэлт нэмэгдвэл инфляци буурна байх. Гэхдээ бид гол ажлаа хараахан нугалаагүй байна. Сар тутамд 500к-600к ажлын байр нэмэгдэж байвал тун сайн байна. гэжээ

Долоо хоногийн зураг дээр EURUSD улаан трендийн шугам болон 200МА ногоон дундажийн доор орсон байдалтай байна.

Q&A from Powell on Nov 3, 2021: