Европын төв банк дахин санхүүжилтийн хүүг 0.00% хэвээр үлдээлээ. 2022 оны 3-р сар хүртэл цар тахлын үед эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бонд худалдан авалтыг үргэлжлүүлэхээхр шийдвэрлэж байна. Сард 20 тэрбум евро, нийтдээ 1.85 их наяд еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 2021 оны инфляцийг 1.5%-аас 1.9% болж өснөг гэж таамаглаж байна. 2022 онд мөн 1.2%-аас 1.5% болж өсөхөөр байна. Харин дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.0%-аас 4.6% болж өсөх гэж үзжээ.

Европын төв банк өсөлтийн талаар илүү их өөдрөг сэтгэгдэлтэй байна. Санхүүгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна. Хөдөлмөрийн зах зээл бага зэрэг сайжирч байгаа ч хүссэн хэмжээнд биш байна гэжээ.

Уг мэдэгдлийн дараа EURUSD бага зэргийн савлагаа үзүүлсэн байна. 1