Европын төв банкны Villeroy:

-Европын төв банк тогтворжуулах бодлого явуулж байгаа. Бид инфляци болон эдийн засгийн өсөлтийн аль нэгд хүчтэй алхам хийгээгүй. Шууд эхний хурлаар 0.50%-аар бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэдэг бол хамгийн түрүүнд хийх ёстой чухал алхам биш. Гэхдээ бонд худалдан авалтыг зогсоож оны сүүлийн хагаст бодлогын хүүг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдүүлж ажиллана гэжээ. Евробүсийн чухал мэдээнүүдийн нэг болох German Flash Manufacturing PMI индекс 54.7 гарсан бол German Flash Services PMI 56.3 гарсан байна.

Холбооны нөөцийн сангийн George:

-Бид 8-р сар гэхэд бодлогын хүүг 2.00% хүрэх ёстой. ОХУ-Украйны хэрэг явдал болон Хятад улсад үүсээд байгаа ковидын шинэ дэгдэлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах, инфляцийг нэмэгдүүлэх, дэлхийн үйлдвэрлэх чадамжийг бууруулах зэрэг сөрөг үзэгдэл гарч болзошгүй байгаа юм гэжээ.