Доллар өсөлт үзүүлж EUR/USD 1.1656 -ийн доод түвшинд хүрэв. АНУ -ын бондын өгөөж өсөж байгаа нь долларт эерэгээр нөлөөлж байна.Өрийн тааз болон эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь санаа зовоож байна. АНУ -ын Сангийн яамны сайд Жанет Йеллен Конгресст хэрэв өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол 10 -р сарын 18 -нд Америк өрөө төлж чадахгүй болох эрсдэлтэйг сануулаад байна.Хятад улсын зүүн хойд хэсэгт цахилгаан эрчим хүчний доголдол гарч байгаа нь хятадын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөөд байна. Энэ нь доллар болон иенд эерэгээр нөлөөлөх болно.Мөн Испанийн инфляц хүлээгдэж байснаас өндөр буюу 4% -д хүрсэн бөгөөд бусад ЕХ-ны орнуудын инфляци ч гэсэн тооцоолж байснаас илүү байх магадлалтай.