Европын төв банк бодлогын хүүг хэвээр үлдлээ. Бонд худалдан авалтын илүү хурдан дуусгавар болгохоор шийдэж байна. Жилийн эцэс гэхэд 40 пунктээр бодлогын хүүг нэмэгдүүлэх, 9-р сараас эхлэн бодлогын хүүг 25 пунктээр нэмэгдүүлэх зэрэг магадлал нэмэгдэж байна.

ЛАГАРДЕ:

Дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал хэр гүнзгий байх нь дайн хэр удаан үргэлжлэхээс хамаарна. Цаашдын нөхцөл байдал маш тодорхойгүй байна. Эдийн засгийн өсөлт богино хугацаандаа уналттай гарах нь гарцаагүй боллоо. Инфляци илүү өргөн хүрээг хамарч байна. Ойролцоогоор 5.1% инфляци биднийг хүлээж байна. 2023 он гэхэл 2.1% болж буурах боломжтой. Гэхдээ 2023 оны инфляцийг бид 1.8% гэж тооцоолж байснаас хамаагүй өндөр үзүүлэлт юм. Инфляцийн өсөлтийн гол буруутан нь эрчим хүчны (energy) салбар юм.

ECB forecast