АНУ-ын инфляцийн мэдээ өчигдөр нилээд өсөлттэй гарсан нь зах зээлд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ зоригтой нэмэгдүүлэх үндэслэл болжээ.

Bullard:

-7-р сарын 1 гэхэд бодлогын хүүг 1.00% нэмэгдүүлсэн байх болно. 3-р сарын уулзалтаар 0.50% нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна гэжээ.

Citi Bank:

3-р сарын 16 болох уулзалтаар 0.50% нэмэгдүүлнэ гэж тооцож байгааа боловч тэр хүртэл 5 долоо хоногийн хугацаа байгаа нь хэтэрхий хол байгаа учир Холбооны нөөцийн сан ээлжит бус хурлыг энэ долоо хоногийн эцсээр эсвэл ирэх долоо хоногийн эхээр зарлаж бодлогын хүүг өсгөж магадгүй гэжээ.

Инфляцийн мэдээ гарсны дараа EURUSD хүчтэй савласан байна.