Европын төв банк бодлогын хүүг таамагласны дагуу хэвээр үлдээлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2021 оны өсөлтийг 4.6%-аас 5.0% болгож өсгөсөн байна. 2021 оны инфляцийг 1.9%-аас 2.2% болгож өсгөсөн байна. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг дахин тохируулж 3 сарын хугацаанд сунган хэрэгжүүлэхээр болсон байна.

Лагарде хэлсэн үгэндээ ” Эдийн засгийн олон талбарт өсөлт гарч байна. Цар тахлын өмнөх хэмжээнд оны эцэс гэхэд хүрэхээр байна. Вирусын дельта хувилбар хөл хорио цуцалж бүрэн хүчин чадлаараа ажиллах явдлыг цуцалж магадгүй. Дунд хугацаанд инфляци зорилтот хэмжээнээс доогуур орж ирнэ. Тэрнээс өмнө түр зуурын инфляцийн өсөлт гарч болно. Хөдөлмөрийн зах зээл аажмаар сайжирч байна” гэжээ

Мэдээний үеэр EURUSD 30 орчим пипийн савалгаа үзүүлжээ.

Lagarde Sept 9, 2021