Лагардегийн үг хэлсний дараа евро бага зэрэг сулрах төлөвтэй болсон. Мөн нөгөө талд Холбооны нөөцийн сангийн ам.долларыг чангаруулах бодлогын дүнд болон EURUSD сулрах магадлал нэмэгдэж байгаа юм. Европын эдийн засгийн хувьд байдал сайнгүй байна. Испани, Португал улс Их Британиас жуулчин хүлээн авахаас татгалзсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй байна. Долоо хоногийн зураг дээр 50МА улаан дундажийг сэтэлсэн, мөр толгой мөр хэлбэр үүсгэх боломжтой харагдаж байна. Хоолойн улаан шугамыг 1.1820-1.19000 хооронд сэтлэн гарвал 100МА цэнхэр дундажийг 1.1500-1.1630 хооронд шалгах боломжтой юм. Өсөлт гарсанх тохиолдолд 1.1980-1.2000 хооронд байгаа өмнөх хамгаалах бүсийг дахин шалгах боломжтой байна