Бага зэргийн уналт үзүүлж 1.1000 орчмыг сэтлэн гарах оролдлого хийж байна. Ам.долларын индекс Холбооны нөөцийн сангийн мэдэгдлийн дараа өсөлт үзүүлэх хандлагатай болсон. ОХУ нь гадаад төлбөр тооцоогоо журмын дагуу барагдуулж дампуурлаа зарлахаас зайлсхийж байгаа болон Украйн улс НАТО-д элсэхгүйгээр асуудлыг шийдэхийг хүсэж байгаа, Европын төв банкны байр суурь зэрэг олон талтай үйл явдлууд нь EURUSD уналтад дэмжлэг үзүүлж 1.0900 орчмыг шалгах магадлалыг нэмэгдүүлж байна гэжээ. (fxstreet.com)

Goldman Sachs:

АНУ-ын Холбооны нөөцийн сан оны эцэс гэхэд 0.50% (2 удаа) 0.25% (4 удаа) бодлогын хүүн нэмэгдүүлж одоогийн байгаа хэмжээнээс 2.00% өндөр бодлогын хүүтэй болох алхам хийж магадгүй гэжээ.