NOMURA:

Энэ оны 2-р улиралд EURUSD өсөх магадлал өндөр байгаа ч ирэх 3 сард улам унаж магадгүй юм. Хоригийн улмаас Европын бүс нутаг өндөр үнэтэй байгалийн хий хэрэглэх болж байна. Мөн томоохон хэмжээний хүнсний хямрал эхэлж хүнсний бүтээгдэхүүний огцом хямралтай нүүр тулна. Мөн Европын банкууд илүү өндөр өртөгтэй болох юм. Ингэснээр 2-р улирал буюу оны дунд гэхэд EURUSD 1.0800 орчимд бууж ирэх боловч 3-р улиралд 1.1000 оны эцэс гэхэд 1.1400, 2023 оны эцэс гэхэд 1.2000 хүртлээ өсөх магадлалтай юм. Европын эдийн засгийг дэмжиж өгөх хүчин зүйлс бол ОХУ-Украйны дайн зогсох, Иран цөмийн хөтөлбөр тохиролцоо хийх, ОПЕК нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлж үнийн тэнцвэрийг тогтоох, Евро бүсийн эдийн засагт өсөлт бий болох, Европын төв банкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэх зэрэг асуудал юм. Хэрэв ОХУ-Украйны дайн 3-р улиралд үргэлжлэх юм бол EURUSD 1.0200-1.0300 бүсэд орж ирэх боломжтой гэжээ.