Холбооны нөөцийн сангийн мэдэгдлийн дараа ам.доллар чангарсан билээ. Ингэснээр EURUSD сүүлийн 2 сарын доод ёроолыг хийж 1.1950 хүрээд байна. АНУ-ын хувьд ойрын хугацаанд хөдөлмөрийн зах зээл хурдацтай сайжирч инфляци бага зэрэг өсөх тул 2022 болон 2023 оноос эхлээд бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжтой болж байгааг дурдсан бол Европын төв банк Европын хөдөлмөрийн зах зээл сайжрах хүртэл хугацаа орох ба АНУ-аас өөр нөхцөл байдалд байгааг онцолсон билээ.

Ингэснээр EURUSD 1.1980-1.2000 орчимд байсан хүчтэй дэмжих бүсийг 200МА ногоон дундажийн хамтаар сэтлэн гарсан байдалтай байна.