Bank of America:

АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ жилдээ 7 удаа бодлогын хүүгээ тус бүр 0.25% нэмэгдүүлнэ. 2023 онд 4 удаа тус бүр 0.25% нэмэгдүүнэ. Ингэж нэмэгдүүлэхэд хүчтэй өсөлт үзүүлсэн инфляци, хөдөлмөрийн зах зээлийн сайн мэдээ болон цагийн цалин хөлс өсөж байгаа нь голлох нөлөө үзүүлнэ гэжээ.

Morgan Stanley:

Европын төв банк 3-р сард болох уулзалтаар илүү өөдрөг байх болно. Ингэснээр евро нь голлох валютын эсрэг түүний дунд USD, JPY, GBP эсрэг өсөлт үзүүлнэ. Улмаар инфляцийн өсөлт саармагжиж тогтворжино гэжээ

Société Générale:

Европын төв банк оны дунд гэхэд бонд худалдан авалтаа зогсооно. Улмаар оны сүүлийн хагаст бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ. 3-р сарын 10 өдөр болох уулзалтаар бид илүү тодорхой төлөвлөгөө харах болно. Оны эцэс гэхэд хамгийн багаад 0.40% бодлогын хүүг нэмэгдүүлсэн байна гэжээ.