Deutsche bank:

АНУ-ын бондын өгөөж өссөнөөр ам.доллар сулрах нөхцөл болж байна. Энэ нь макро төвшинд туйлын тогтворгүй байдал үүсгэж байгаа хэрэг юм. Хэрэглээг дээд зэргээр дэмжиж байгаа ч ажлын байр нэмэгдэх нь удааширалтай байна. Иймээс АНУ-ын Холбооны нөөцийн банк бусад Их 10 гүрний төв банкууд дотроос хамгийн сүүлд бодлогын хүүг чангаруулах банк болох магадлалтай юм. Нөгөө талд Европын эдийн засаг тун таатай нөхцөлд байгаа ба Германы бондын өгөөжийн ялгаатай байдлаас үүдэлтэйгээр EURUSD өсөлт үзүүлэх боломж гарч ирж магадгүй юм. Тэр байтугай Европын төв банк Холбооны нөөцийн банкнаас түрүүлж чангаруулах арга хэмжээ авсан ч энэ нь еврод эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс бид EURUSD энэ оны 9-р сар гэхэд 1.2500 хүртэл өсөх боломжийг харуулж байгаа юм гэжээ.

Долоо хоногийн зураг дээр 50МА улаан дундажаас ойсон байдалтай байна. Хэрэв уналт үүсвэл 1.2000 орчимд байгаа дэмжих бүсийг шалгаж болох юм