ING:

ОХУ-Украйны нөхцөл байдал, эрчим хүчний салбарт гарч буй үнийн өсөлт, Холбооны нөөцийн сан болон Европын төв банкны бодлогын зөрүү зэрэг нь EURUSD өсөлтийг төдийлөн дэмжихгүй байна. Тиймээс уналт үргэлжилж 1.0800-1.0900 бүсэд орж ирэх магадлалыг нэмэгдүүлж байна гэжээ.

CIBC:

Украйнд болж байгаа дайнтай холбоотойгоор тус бүс нутагт амаргүй байдал бий болоод байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дараа Европын төв банк шийдвэр гаргах загвараар явж байгаа учир оны сүүлийн хагаст евро дэмжлэг авч эхэлнэ гэж найдаж байна. Тиймээс EURUSD унаж 1.0806 орчимд байгаа цэгийг шалгах тохиолдол гарсан ч энэ нь удаан үргэлжлэхгүй юм гэжээ.

OCBC:

EURUSD сүүлийн хэдэн өдөр тогтвортой байсан билээ. Ирэх өдрүүдэд бага зэрэг доошилж 1.0900-1.0950 орчимд ирэх магадлал өндөр юм гэжээ.