JP Morgan:

Бид энэ оны эцэс гэхэд EURUSD уналтыг 1.1400 хүрнэ гэж тооцож байгаа. Улмаар ам.долларын чангарал 2022 онд үргэлжилж 1.1200 хүртэл унаж болох юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт сулавтар байгаа нь евро бүсэд илүү нөлөөлөхөөр байна. Мөн тус бүсийн аж үйлдвэрийн салбарт тээвэр түгээлтийн асуудал үүсээд байгаа. Байгалийн хийн үнэ өссөн зэрэг асуудал евробүсийн эдийн засагт ойрдоо сайн мэдээ авчрахгүй гэжээ.