BNP PARIBAS:

Өчигдөр АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ таамагласны дагуу 1.00% болгож нэмэгдүүлсэн билээ. 2022 оны хувьд дахин 5 уулзалт хийх хуваарьтай байгаа. Гэвч Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 2.75%-3.00% хүргэх төлөвлөгөөтэй байгаа учраас уулзалт бүрдээ 0.50% нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Үүнээс 6 ба 7 сард бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх магадлал өндөр болж байна гэжээ.