Европын төв банкны Guindos:

Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч Европын төв банк бодлогын хүүгээ 7-р сард нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ бонд худалдан авалтыг 7-р сар гэхэд зогсоох боломжгүй байж магадгүй. Евро бүсийн инфляци оройдоо хүрэхэд ойрхон байна. Улмаар 2022 оны сүүлийн хагаст буурах магадлалтай юм гэжээ.

Европын төв банкны Kazaks:

7-р сараас бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжтой. Европын төв банк цалин хөлсний өсөлтийг хүлээх шаардлагагүй. Бонд худалдан авалтыг 3-р улирал гэхэд дуусгах боломжтой гэжээ.

Дээрх мэдэгдлийн дараа евро чангарч EURUSD 1,0900 орчмыг шалгасан байдалтай байна.