MORGAN STANLEY

Эдийн засгийн өсөлт удааширч хэтийн төлөв тодорхойгүй болж байгаа энэ үед Английн төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж 0.75% болгосон билээ. Гэхдээ бодлогын хүүг хэт нэмэгдүүлэхээс тус банк болгоомжлох ёстой. Эрчим хүчний үнэ хэт өсөж бүс нутагт улс төрийн тогтворгүй байдал үүсэж байлдаан ажиллагаа явагдаж байгаа энэ үед эдийн засаг мэдэгдэхүйц суларч иргэдийн бодит орлогод шууд нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байгааг тооцох ёстой. Английн төв банк энэ жилдээ дахин 5 удаа бодлогын хүүг өсгөхөөр бэлдэж байгааг зах зээл хэтэрхий их байна гэж үзэж байгаа бололтой. Английн төв банк UK2y бонд өгөөжид мөн анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ нь фунтэд ихээхэн дарамт үзүүлж байгаа ба үүний нөлөөгөөр GBPNOK 11.30 хүртэл унах магадлалыг нэмэгдүүлж байгаа юм гэжээ.