Английн төв банк ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 0.25% нэмэгдүүлж 0.50% болголоо. Тус банкны бодлогын зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар 5-4 харьцаатайгаар 0.25% нэмэгдүүлсэн байна. 4 гишүүн 0.50% нэмэгдүүлэх санал өгсөн ч ялагджээ. Их Британийн засгийн газрын бонд худалдан авалтыг бууруулах, ойрд байгаагүй хэмжээнд өссөн инфляцийг дарах зорилготойгоор ийнхүү нэмэгдүүлсэн байна.

Уг мэдээний үеэр GBPUSD өсөлт үзүүлж 1.3628 хүрсэн байна.