Английн төв банк бодлогын хүүг таамаглаж байсны дагуу 0.10% хэвээр үлдээлээ. Бодлогын хүүг өсгөх санал 0-8 байлаа. Бонд худалдан авах хэмжээ 875 тэрбум фунт, компанийн бондыг худалдан авах хэмжээ 20 тэрбум фунт хэвээр үлдлээ. Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2-р улиралд 5% байжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны 4-р улиралд цар тахлын өмнө хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байна. Инфляцийг зорилтот 2% орчимд бууж ирнэ гэж найдаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал хүүг 0.50% хүртэл өсгөхийг зорьж байна гэжээ.

Мэдээний үеэр GBPUSD 1.3945 хүртэл өссөн удалгүй бууж ирсэн байна.